Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүрний будаг сайн шингэхгүй байгаа хүмүүст
- Хялгасан үрчлээ, арьсны өнгө, уян хатан чанартаа санаа зовдог хүмүүст
- Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсэж байгаа хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа арьсанд цочрол өгдөг гуужуулагч бүтээгдэхүүн зэргийг 1 долоо хоногийн дараанаас ашиглахыг зөвлөж байна.
- Зарим тохиолдолд арьс улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй бөгөөд энэ нь түр зуурынх учир санаа зоволтгүй.