GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Пико тонинг 1 удаа
Цэвэрхэн гэрэлтсэн арьс!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Пико тонинг нь 755нм долгионыг ашигладаг ба 1064нм долгионыг ашигладаг энгийн тонинг лазертай харьцуулахад арьсны өнгөн давхарга болон арьсны жинхэнэ давхарга хүртэл нэвтэрч, зөвхөн меланиныг сонгон задалж арилгах чадвартай өндөр үр дүнтэй эмчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
- Олон удаагийн давтан эмчилгээ хийлгэх шаардлагагүй - Сөрөг, гаж нөлөө бага - Өндөр үр дүнтэй
Үйлчилгээний явц
- Нөсөө толботой хэсгийг сонгон лазердана. - Нөсөө толбо үүсгэгч меланины молекулыг бага багаар нарийвчилсан байдлаар задална. - Арьсыг бага цочроон нөсөөг арилгана.
Q & A
Q. Лазер тонинг болон Пико тонинг хоорондоо ямар ялгаатай вэ? A. Пико тонинг нь энгийн лазер тонинг аппаратаас ялгаатай тал нь нано секундийн хурднаас 1000дахин илүү хурдтай пико секунд технологийг ашигладаг лазер аппарат юм. Пико тонинг нь арьсны эргэн тойрны эд эсийг гэмтээлгүйгээр сэвх нөсөө толбыг нарийн аргаар илүү үр дүнтэйгээр арилгах чадвартай бөгөөд өвдөлт багатайгаараа бусад аппаратаас давуу талтай. Тиймээс ижил тооны үйлчилгээ хийсэн ч энгийн цайруулах лазертай харьцуулахад арьсны гэмтэл бага, илүү үр дүнтэйгээр нөсөө толбо, сэвхийг арилгах боломжтой.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Арьсны өнгөө жигд адилхан болгохыг хүсдэг хүмүүст - Арьс нь уян хатан чанараа алдаж суларч унжиж эхэлж буй хүмүүст - Өвдөлт болон сөрөг нөлөө багатай үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүст - Цөөн удаагийн эмчилгээгээр өндөр үр дүн мэдрэхийг хүссэн хүмүүс
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа нүүр улайх, халуу оргих мэдрэмж төрж болзошгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн болох тул санаа зовох хэрэггүй.
- Зарим тохиолдолд лазер хийлгэсний дараа тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.
- Үйлчилгээний дараа хэсэг хугацаанд арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос болон нарны тосыг өдөр тутам хэрэглэж арьсаа хамгаална уу.
- Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр шууд нүүрээ угааж болох ч нарны тос болон арьс гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана уу.
- Цайруулах болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ үү.