GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Батганы эмчилгээ
Тосны булчирхайг устгаж өгөх Агнес аппарат / Батганы үрэвсэл намдаах тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Батганы эмчилгээ Батга нь үсний уутанцар дээр байрласан тосны булчирхайд үүсдэг үрэвсэлт эмгэг юм. Батгыг удаан хугацаанд эмчлэхгүй орхивол арьсан дээр сорви, толбо зэрэг үлдэц үүсгэх эрсдэлтэй тул эрт үед нь эмчлэх нь маш чухал.
Үйлчилгээний давуу тал
- Батга багасгах - Арьсыг тайвшруулж нөхөн төлжүүлэх - Арьсны асуудал (батга, үрэвсэл, улайлт) багасгах
Үйлчилгээний явц
- 1 долоо хоногийн зайтайгаар тогтмол хийлгэхийг зөвлөж байна
Q & A
Q1. Гэрийн нөхцөлд хийгдэх арчилгаанаас ялгаатай тал нь юу вэ? A2. Бэлэн болоогүй батгыг хүчээр шахвал үрэвсэл улам нэмэгдэж арьсанд сорви үлдээх эрсдэлтэй байдаг. Харин Vands эмнэлэгт үйлчлүүлэгчийн арьсны онцлог болон байдлыг тодорхойлон дахин үрэвсэл үүсгэхгүй талаас шахаж нөхөн төлжүүлэх арчилгааг хийж өгдгөөрөө ялгаатай. Q2. Биржгэр цагаан батга болон идээт батганы ялгаа юу вэ? A2. Жижиг цагаан батга нь батганы хамгийн эхний шат бөгөөд арьсан дээр цагаан, овгор хэлбэрээр илэрдэг. Энэ нь арьсны нүхэн дотор тос хуримтлагдсанаас болж гардаг бөгөөд амархан арилдаггүй. Хэрвээ цагаан батга гарсан үед арчлахгүй орхивол, арьсны нүхэн дотор үрэвсэл үүсэж, идээт батга болж хувирдаг. Идээт батга гэдэг нь энгийнээр бөглөрсөн тосноос үүдэн жижиг батга идээлж хүндрэхийг хэлнэ.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Батгаа эмчлэхийн тулд арьс арчилгаа хэрэгтэй байгаа хүмүүст - Арьсанд хэт их тослог хуримтлагдан шахах шаардлагатай байгаа хүмүүст - Цагаан батга ихтэй хүмүүст - Гадаад орчны нөлөөгөөр цочирдсон арьсыг тайвшруулж, нөхөн төлжүүлэх хэрэгтэй байгаа хүмүүст - Гэрийн нөхцөлд батга болон нөхөн төлжүүлэх арчилгаа хийх боломжгүй хүмүүст
Анхааруулах зүйл
- Батга шахуулсаны дараа улайлт үүсэх бага зэрэг өвчин орох зэрэг нь хэвийн үзэгдэл ба аажимдаа хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Гадуур гарахдаа заавал нарны тосыг тогтмол түрхэх шаардлагатай.
- Үйлчилгээ хийлгэсний дараа 3-7хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.