GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Мэнгэ түүх / Цагаан батга / Үү / Ургацаг / Уйланхай арилгах
Арьсыг гэмтээлгүйгээр Мэнгэ, Цагаан батга, Үү ургацаг, Уйланхайг арилгана
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Ургалтын хэмжээ, байдалд тохируулан зөвлөгөө өгсний дараа лазераар арилгана.
Үйлчилгээний давуу тал
- Хямд боломжийн үнэ - Мэнгэ, Цагаан батга, Үү ургацаг, Уйланхайг арилгана
Үйлчилгээний явц
- 1:1 үйлчилгээ болон зөвлөгөө
Q & A
Q. Бүрэн арилгах боломжтой юу? A. Нүдэнд харагдах мэнгэ ургацаг толбыг арилгасан ч, үйлчилгээний дараах арчилгаа болон амьдралын хэв маягаас шалтгаалан дахин үүсэх магадлалтай байдаг. Тиймээс нарны тос тогтмол хэрэглэх болон тогтмол давтамжтай үйлчилгээ хийлгэж, арьсаа арчлахыг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Мэнгэндээ санаа зовж буй хүмүүст - Хямд боломжийн үнээр мэнгэ түүлгэхийг хүссэн хүмүүст - Харахад эвгүй жижиг ургацагаа арилгахыг хүсдэг хүмүүст - Үү ургацагтаа санаа зовж буй хүмүүст - Биржгэр цагаан батгандаа санаа зовж буй хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт гараараа огт хүрч болохгүй.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт ус хүргэж болохгүй.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгээс шүүс гарахаа болих хүртэл нөхөн төлжүүлэх наалтыг наана уу.
- Шүүс их гарах болон наалт өөрөө унасан тохиолдолд наалтыг сольж наах шаардлагатай.
- Нөхөн төлжүүлэх наалтаа авсны дараа үүссэн тав аажимдаа унах хүртэл нөхөн төлжүүлэх тосыг тогтмол хэрэглэнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа бор толбо үлдэхээс сэргийлэх үүднээс нарнаас хамгаалах тосыг тогтмол хэрэглэнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийн улайлт 2-6сар хүртэл үргэлжлэх магадлалтай ба аажимдаа хэвийн болох тул санаа зоволтгүй.