GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
GentleMax Pro Pluse эмэгтэй илүүдэл үсний лазер
GentleMax Pro Plus Орчин үеийн хамгийн хүчирхэг илүүдэл үсний лазер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Илүүдэл үсний лазер нь үсний уутанцар дах хар меланин пигментэдийг лазераар устган үсний ургалтыг зогсоож өгөх үйлчилгээтэй эмчилгээ юм. Илүүдэл үсний лазер нь зөвхөн хар пигментэд үйлчилдэг тул арьс, хөлсний булчирхай, тосны булчирхайд сөрөг нөлөө үзээлэхгүйгээр үсний үндэс ба уутанцрыг устгадаг бөгөөд арьсыг цочроох нь маш бага, аюулгүйгээрээ давуу талтай. Нүүр болон биеийн бүх хэсэг дэх үсийг жигд арилгах боломжтой бөгөөд бага өвдөлттэйгөөр, богино хугацаанд энгийн хялбар аргаар илүүдэл үсийг арилгах боломжтой.
Үйлчилгээний давуу тал
- Өндөр үр дүн: Хамгийн хүчтэй үсний ургалт зогсоох үйлчилгээ - Түргэн хугацаанд хийгдэх эмчилгээ: 26мм-ийн том хошуутайгаар өргөн талбайг хамгийн хурдан хугацаанд лазердах боломжтой! - Өвдөлт бага: DCD хөргөх системийн тусламжтайгаар үйлчилгээний үеийн өвдөлт болон түлэгдлийн эрсдэлийг хамгийн бага түвшинд! - Бүх төрлийн үсэнд тохиромжтой: Эрэгтэй хүний бүдүүн ширхэгтэй сахлын үснээс эхлээд нарийн ширхэгтэй үс хүртэл бүх төрлийн үсэнд эмчилгээ хийх боломжтой.
Үйлчилгээний явц
- Алхам1: Зөвлөгөө - Алхам2: Мэдээ алдуулах тос - Алхам3: Лазер эмчилгээ
Q & A
Q1. Илүүдэл үсний лазерт орохоос өмнө тухайн хэсгийг хусах шаардлагатай юу? A1. Лазер хийлгэхээс 1-2хонгийн өмнө тухайн хэсгийг хусаж ирэхийг зөвлөж байна. Q2. Илүүдэл үсний лазер хийлгэсний дараа шууд үр дүн гарах уу? A2. Илүүдэл үсний лазер хийлгэсний дараа 100% шууд үр дүн өгдөггүй. Лазерын энерги нь үс болон уутанцрын үндсэнд нэвтэрч дулаан болж хувирснаар үс суларч унадаг. Энэ унасан үс ихэвчлэн 1–2 долоо хоногийн дотор аажмаар унадаг. Q3. Илүүдэл үсний лазер хийлгэвэл үс ургалтын бүр мөсөн зогсоох боломжтой юу? A3. Олон удаагийн давтамжтай лазер хийлгэснээр үсний ширхэг нарийсаж ургалтын мөчлөг уртасдаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан үс дахин ургах боломжтой бөгөөд ийм тохиолдолд нэмэлт эмчилгээ хийлгэснээр үр дүнг илүү урт хугацаанд хадгалах боломжтой. Q4. Илүүдэл үсний лазерыг хэдэн долоо хонгийн зайтай хийдэг вэ? Нийт хэдэн удаа хийхийг зөвлөдөг вэ? A4. Дунджаар 3–4 долоо хоногийн зайтай хийлгэхийг зөвлөдөг бөгөөд хувь хүний үсний тоо хэмжээ, нарийн бүдүүн гэх мэт ширхгээс шалтгаалан лазер хийлгэх оролтын тоо хүн бүрийнх харилцан адилгүй байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Өглөө бүр сахлаа хусахад хугацаа их ордог хүмүүст - Нүүрний шар үснээс санаа зовж буй хүмүүст - Арьсаа зөөлөн болгохыг хүсэж буй хүмүүст - Сахлаа хуссанаас болж арьс нь амархан цочирч, үрэвсдэг хүмүүст - Илүүдэл үсний ургалтаа жигд зогсоохыг хүсдэг хүмүүст - Илүү цэмцгэр цэвэрхэн төрх болон бусдад таатай сэтгэгдэл үлдээхийг хүсдэг хүмүүст - Илүүдэл үсгүй, толигор гар хөлтэй болж санаа зоволгүйгээр хүссэн загвараараа хувцаслахыг хүсдэг хүмүүс
Анхааруулах зүйл
- Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг хусаж ирээгүйн улмаас үс урт байвал түлэгдэх эрсдэлтэй тул эмнэлэгт ирэхээсээ өмнө заавал хусаж ирнэ үү.
- Лазер хийлгэхээс өмнө тухайн хэсгийн үсийг зулгааж түүх, вакс хийх, арьсаа борлуулах (tanning) зэрэг үйлдэл хийхээс зайлсхийх шаардлагатай.
- Лазер хийлгэсний дараа арьс улайх, халуу оргиж хорсох, бага зэрэг өвдөх шинж тэмдэг 2–3 хоног үргэлжилж болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Лазер хийлгэсний дараа үсний уутанцрын үрэвсэл үүсэх болон загатнахаас урьдчилан сэргийлэхийн тулд чийгшүүлэх тос сайтар түрхэж арьсаа хамгаална уу