GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Radiesse тарилга
Radiesse тарилга нь арьсыг гүнээс байгалийн мэт дүүргэж өгөх үйлчилгээтэй Volume Skin Booster юм.
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Энэхүү тарилга нь үрэвслийн урвалыг ашиглан коллагеныг үүсгэх бус, бие махбод дахь фибробласт эсийг дамжуулан арьсны жинхэнэ давхаргыг бэхжүүлдэг. Мөн арьсыг уян хатан байлгахад чухал үүрэгтэй коллаген болон эластин-ийн нийлэгжилтийг нэмэгдүүлж, арьсны хонхойсон хэсгийг дүүргэж өгөхөөс гадна арьсны бүтцийг ерөнхийд нь сайжруулахад тусалдаг.
Үйлчилгээний давуу тал
- Арьс чангалж өргөх - Хялгасан үрчлээ багасаж, уян хатан чанар сайжруулах - Хонхойлт үүссэн хэсгийг дүүргэх - Арьсны баланс тэнцвэржүүлэх - Арьсны өнгийг жигдрүүлж, нүхжилт багасгах
Q & A
Q. Radiesse тарилгыг хийлгэсний дараа хэзээ хамгийн үр дүнтэй байх вэ? Хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Энэхүү тарилгыг 1удаа хийлгэсний дараа 4-8долоо хоногийн дараа хамгийн үр дүн өндөртэй байдаг. 1сарын зайтай 2удаа хийлгэхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Juvelook volume тарилга хийлгээд үр дүнгүй байсан хүмүүст - Филлер бус арьсны тарилгаар хонхойсон хэсгээ дүүргэхийг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа дунджаар 1~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.