GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
THE Михи тарилга
Коллаген идэвхжүүлж, арьсны гүнээс нөхөн сэргээнэ. Хонхойж гундсан нүдний доорх хэсгийг дүүргэж, байгалийн мэт зөөлөн төрхийг сэргээнэ.
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Коллаген тарилга нь нүдний доорх хонхойсон хэсгийг дүүргэж, байгалийн мэт зөөлөн төрхийг бий болгоно.
Үйлчилгээний давуу тал
- Филлерийн зангилаа үүсэх эрсдэлгүй Хонхойж гундсан хэсгийг зөөлөн, жигд дүүргэж байгалийн төрхийг сэргээнэ. - Филлер шиг хатуу, бөөгнөрсөн мэдрэмжгүй илүү зөөлөн, арьсанд уусч, жигд шингэнэ. - Шууд харагдах үр дүн! Нүдний доод хөхрөлтийн асуудлыг нэг дор шийднэ. - Илүү хурдан, айдасгүйгээр байгалийн мэт зөөлөн дүүргэлт. - Нүдний доорх арьс нимгэн арьсанд ч санаа зоволтгүй! Филлерээс айхгүйгээр сонгож болох хамгийн аюулгүй, байгалийн сонголт.
Q & A
Q1. Михи тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A2. Тарилгыг хийлгэснээс хойш 7 хоногийн дараагаас үр дүн гарч эхэлнэ. Сардаа 1удаагаар 3удаа хийлгэхийг зөвлөж байна. Q2. Тарилга хийлгэсний дараа шууд өдөр тутмын амьдралдаа эргэн орох боломжтой юу? A2. Боломжтой. Гэхдээ хувь хүнээсээ шалтгаалан 2–3 хоногийн турш бага зэрэг хавагнах магадлалтай. Q3. Михи тарилга нь филлер үү? A3. Хүмүүсийн сайн мэдэх филлер нь “хиалуроны хүчил” (HA)-ийг гүүр холбогч бодисоор (crosslinking) бэхжүүлж хэлбэр барих чадвартай бүтэцтэй болгодог. Харин Михи тарилга нь мөн HA суурьтай боловч Михи-ийн өвөрмөц технологиор гүүр холболтын процессыг илүү нарийн хянаж боловсруулдаг. Үүний үр дүнд арьсанд илүү жигд тархаж, зангилаа үүсэх эсвэл судас бөглөрөх эрсдэл 1%-иас доош — маш өндөр аюулгүй, зөөлөн бүтэцтэй тариа юм. Q4. Үйлчилгээ хэр удаан барьдаг вэ? A4. 3 удаагийн эмчилгээний дараа дунджаар 1 жилээс дээш хугацаанд үр дүн хадгалагддаг. Гэвч энэ нь хувь хүний арьсны нөхцөлөөс шалтгаалан бага зэрэг ялгаатай байж болно.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Филлерийн оронд зөөлөн бүтэцтэй, арьсанд уусдаг төрлийн “skin booster”-оор дүүргэлт хийхийг хүсэж буй хүмүүс - Тарилгаа хийлгэсний дараах үр дүнг даруй мэдрэхийг хүсэж буй хүмүүс
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа дунджаар 1~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.