GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Титаниум лифтинг
Дэлхийд анх удаа 3 төрлийн долгион нэгэн зэрэг! Үйлчилгээ хийлгэсний дараа үр дүнг шууд мэдрэх боломжтой бөгөөд солонгос алдартангуудыг хамгийн ихээр сонгож хийлгэдэг Титаниум арьс чангалах аппарат
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
- Үйлчилгээ хийгдэх хугацаа 30минут - Мэдээ алдуулалт Мэдээ алдуулах тос - Сорви Үлдэхгүй - Эмнэлэгт хэвтэх Шаардлагагүй - Эдгэрэх хугацааа Хэвийн амьдралдаа шууд орох боломжтой
Үйлчилгээний давуу тал
- Шууд мэдрэгдэх үр дүн - Өвдөлт бараг байхгүй - Арьсны уян хатан байдал, цайруулалт, толигор байдалыг нэг дор! - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q1. Үйлчилгээ хийлгэснээс хойш хэр хугацааны дараагаас үр дүн гарч эхэлдэг вэ? A1. Титаниум арьс чангалах аппаратын хувьд үйлчилгээ хийлгэсний дараа үр дүн шууд гардаг. Q2. Огт өвдөлтгүй юу? A2. Сапфир контакт хөргөлтийн систем(Sapphire Contact Cooling)тэй учраас лазер хийгдэх үед арьсны температурыг бууруулж, арьсны цочролыг багасгаж өгдөг тул бусад арьс чангалах аппаратуудтай харьцуулахад өвдөлтөөс гадна хавдалт, улайлтыг багасгаж өгснөөрөө давуу талтай.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хялгасан үрчлээ ихтэй хүмүүст - Арьсны уян хатан чанараа сайжруулахыг хүсэж буй хүмүүст - Улайлт, улаан толбоны улмаас арьсны өнгө жигд бус харагддаг хүмүүст - Борлож өнгөө алдсан арьсны өнгөө цайруулахыг хүссэн хүмүүст - Нүүрний хэлбэрээ тодотгож V-LINEтай болхийг хүсэж буй хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээний хийлгэсний дараа хэсэг хугацаанд нүүр улайх, халуу оргих, бага зэрэг өвдөлт мэдрэгдэх гэх мэт шинж тэмдэг илэрч болзошгүй бөгөөд 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
- Үйлчилгээний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол, тамхи хэрэглэх, саунд суух зэргээс 1 долоо хоног зайлсхийнэ үү
- Үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлхийн тулд арьс чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
- Халуун энергийг ашиглан коллаген нийлэгжилтийг хурдасгаж унжиж суларсан арьсыг чангалдаг аппарат тул 1долоо хонгийн турш хүйтэн усаар нүүрээ угаах, хүйтэн маск тавихаас зайлсхийнэ үү.