GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Биеийн хэсгүүдэд зориулсан филлер
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Филлер нь бие махбодод шингэх чадвартай гиалуроны хүчлийн найрлагатай гүн үрчлээ тогтсон болон хонхойсон хэсгийг дүүргэж өгөх үйлчилгээтэй тарилга юм. Ихэвчлэн дух, хамар, хацар, гуу, нүдний доод хэсэг, эрүүний үзүүр гэх мэт хэсгүүдэд хийгддэг бөгөөд илүү залуу, сэргэг төрхтэй болоход тусална.
Үйлчилгээний давуу тал
- Хялбар, хурдан хийгдэх эмчилгээ - Төрөл бүрийн хэсэгт эмчилгээ хийх боломжтой - Асуудалд нь тохируулах хийх боломжтой - Үйлчилгээний дараа шууд хэвийн амьдралдаа орох боломжтой
Q & A
Q. Филлер тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Филлерийн брэнд болон эмчилгээ хийсэн хэсгээс хамааран барих хугацаа харилцан адилгүй байдаг. Дунджаар солонгос филлер 6-12сар , гадаад филлер 12-18сарын турш үйлчилгээгээ барьдаг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Хонхойж орсон хэсгээ дүүргэж залуухан төрхтэй болхийг хүсэж байгаа хүмүүст - Хамрын нуруу хэсгийг тододгож, дугуй зуувин зөв хэлбэртэй духтай болхийг хүсэж байгаа хүмүүст - Мэс бус аргаар, өндөр үр дүнтэй энгийн хялбар нэг удаагийн эмчилгээ хийлгэхийг хүсэж байгаа хүмүүст - Илүү тод нүүрний хэлбэртэй болхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг дарж оролдсон тохиолдолд хэлбэрт өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
- Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа филлер хийлгэсэн хэсгийн хэмжээ бага зэрэг өөрчлөгдөх (ихсэх эсвэл багасах) нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох хэрэггүй.