GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Juvelook Skin тарилга
Арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй коллаген тарилга
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Полилакид PLA болон арьсны эд эсийн нэг болох гиалуроны хүчлийн найрлагыг хослуулсан бөгөөд арьсны эд эсийг дотроос нь нөхөн төлжүүлж, коллаген нийлэгжилтийг хурдасгах үйлчилгээтэй коллагентай арьсны тарилга юм. Juvelook тарилга нь филлер тарилгатай адил шууд үр дүн үзүүлэхээс илүүтэй, өөрийн арьсны коллаген нийлэгжилтийг хурдасгаж хонхойж орсон хэсгийг өөрийн мэт натуралаар дүүргэдэг. Мөн арьсны уян хатан чанар болон арьсны бүтцийг сайжруулах , хялгасан үрчлээг багасгах гэх мэт үр дүнтэй.
Үйлчилгээний давуу тал
- Нүхжилт багасгах - Сорви бүдгэрүүлэх - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьсыг нөхөн төлжүүлэх - Арьсны чанарыг сайжруулж толигор болгох
Q & A
Q. Juvelook volume тарилгыг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. 1сарын зайтай 3 оролт эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг. Нүхжилт болон батганы сорви, ухагдаж орсон сорви гэх мэт асуудал нь хэр гүнзгий байгаагаас хамааран зөвлөгөөний дараа 3-аас дээш удаагийн эмчилгээ хийлгэхийг санал болгож байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Нүүр нь хонхойлт үүсэн мөн унжиж эхэлж байгаа хүмүүст - Хялгасан үрчлээ нэмэгдэн үүндээ санаа зовж буй хүмүүст - Хонхойлт үүссэн хэсгээ дүүргэхийг хүсдэг ч филлер хийлгэхээс санаа зовдог хүмүүст - Нүхжилт болон батганы сорви, ухагдаж орсон сорвины асуудалтай хүмүүст - Арьсны чанараа сайжруулж толигор арьстай болхийг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
- Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.