GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Утсан таталтын хямдрал
Q & A
Q. Үр дүн болон хийлгэх давтамж? A. Утасны төрөл болон хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан үйлчилгээгээ барих хугацаа харилцан адилгүй байдаг. Дунджаар 6сар~1жил 6сар орчим үйлчилгээгээ барьдаг. Давтан хийлгэж байгаа тохиолдолд хүн бүрийн арьсны онцлогос шалтгаалаад харилцан адилгүй байдаг тул эмнэлэгт ирж дэлгэрэнгүй зөвлөгөө авах шаардлагатай.
Анхааруулах зүйл
- Үйлчилгээ хийлгэсний дараа 2-3цагийн дараа нүүрээ угаах мөн үйлчилгээ хийлгэсний маргаашаас нүүрээ будах боломжтой. Хэрвээ үйлчилгээний дараа Deo derm буюу нөхөн төлжүүлэх наалт нааж өгсөн
тохиолдолд шарх эдгэрэх хүртэл салгахгүйгээр наана уу.
- Үйлчилгээний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол, тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү
- Үйлчилгээний дараа бага зэрэг хөхрөлт үүсэх магадлалтай ба 1~2долоо хоногийн дараагаас аажмаар хэвийн болно.
- Үйлчилгээний дараа нүүрээ хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
- Халдвар болон үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх үүднээс эмийн жороор гарч ирсэн эмийг 3 өдрийн турш уух шаардлагатай. Хэрэв антибиотикийн харшилтай болон архаг хууч өвчинтэй тохиолдолд эмнэлэгт
түрүүлж мэдэгдэнэ үү.
- Утас хөдлөх болон тасрахаас урьдчилан сэргийлэх үүднээс 4долоо хонгийн турш амаа том ангайлгахаас зайлсхийнэ үү. (амаа том нээж эвшээх болон инээх гэх мэт) Мөн давхар эрүү хэсэгт утас таталт хийлгэсэн
тохиолдолд толгойгоо хүчтэй эргүүлэхгүй байхыг анхаарна уу
- Зарим тохиолдолд хүн бүрийн арьсны онцлогоос шалтгаалан арьсны гадаргуу дээр утас гарч ирэх магадлалтай байдаг. Уг тохиолдолд утсанд гараараа хүрэх болон оролдож болохгүй бөгөөд эмнэлэгт ирж тохирох
эмчилгээг хийлгэнэ үү. Мөн өөр бусад биед тухгүй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгтэй холбоо барина уу.